Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 5-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-06-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 13.8-21.8 градус дулаан, Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 20.6-25.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Баянтооройд 34, Бигэр, Жаргалан, Халиун, Алтайд 32, Дарив, Хөхморьтод 30, Төгрөгт 29, Дэлгэр, Тайширт 28 градус дулаан, бусад сумуудад 22-25 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Алтайд 13, Шаргад 12, Тоорой, Төгрөгт 10, Хөхморьт, Бигэр, Халиунд 8, Бугатад 7, бусад сумуудад 0-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-31 градус дулаан, бусад нутгаар 22-28 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Алтайд 62, Даривт 59, Хөхморьт, Баян-Уул, Бигэрт 58, Есөнбулаг, Бугат, Тонхил, Цогт, Цээлд 55, Шаргад 54, Гуулинд 53, бусад нутгаар 49-50 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -5, Гуулинд -3, Есөнбулагт -1, Чандманьд 0, Тонхилд 2, Баян-Уул, Цээлд 3, Бугат, Хөхморьт, Тооройд 5-6, Шарга, Алтайд 10 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Халиунд 14.0 мм, Даривт 8.1 мм, Эрдэнэд 8.0 мм, Төгрөгт 6.6 мм, Есөнбулагт 5.2 мм, Тонхилд 4.3 мм, Цээлд 2.7 мм, Тайширт 2.6 мм, Жаргаланд 2.2 мм, Цогтод 2.0 мм, Бигэрт 1.9 мм, Бугатад 1.4 мм, Баян-Уулд 1.2 мм, Шаргад 0.8 мм, Алтайд 0.6 мм, Хөхморьт, Чандмань 0.4 мм, Тооройд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Гуулин, Дэлгэрт хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тооройд 24 м/с, Бугатад 22 м/с, Алтай, Тонхилд 21 м/с, Шаргад 20 м/с, Цээлд 18 м/с, Есөнбулаг, Хөхморьтод 17 м/с, Цогт, Дарив, Чандманьд 16 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-11 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Халиун, Эрдэнэ сумуудад 36.9 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 44.7 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтайд Алтай, Тоорой тосгон, Тонхил, Бугат, Хөхморьт, Дарив, Жаргалан, Тайшир, Чандмань, Шарга сумууд орж байна. Харин 18.4 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Цогт, Цээл сумууд гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /